Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дэлхийн зөн Монгол ОУБ-ын үндэсний захирал Б.Болорцэцэгтэй уулзлаа.
Уулзалтаар үйл ажиллагаагаа танилцуулж, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үе дэх хүний эрхийн нөхцөл байдал, гамшгийн менежмент, зам тээвэр, ахуйн ослоос үүдэлтэй хүүхдийн амь нас хохирч байгаад дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх талаар төлөвлөсөн болохыг ХЭҮК-ын гишүүн танилцуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон хамтын ажиллагааны санал тавив. Дэлхийн зөн Монгол ОУБ-аас өөрийн танилцуулга, мэдээллийг бэлтгэж ирснээ танилцууллаа.
Уулзалтын үр дүнд талууд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, хүүхэд хамгаалал, хамгааллын тогтолцоог сайжруулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, хүний эрхийн сурталчилгаа, нөлөөллийн ажиллагаа явуулахаар тохирлоо.
Уулзалтад ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл, ЗУХ-ийн дарга Ц.Адъяахишиг, референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнгэл, ДЗМОУБ-ын Нөлөөлөл, кампанит аяны менежер Э.Ганчимэг, мэргэжилтэн М.Лхагвадэмбэрэл нар байлцлаа.