"Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг цар тахлын үед хэвшүүлэх нь" сэдэвт цахим хэлэлцүүлэгт урьж байна
2021-03-17 Хэвлэх 101
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтран Ковид-19 цар тахлын үе дэх хүний эрхийн асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ удаа "Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн үйлчилгээг цар тахлын үед хэвшүүлэх нь" сэдэвт цахим хэлэлцүүлэг 2021 оны 3 дугаар сарын 19-ний 14:30 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах тул Та бүхэн сонирхсон асуултаа бичлэгийн доор үлдээж, оролцоно уу.
Хэлэлцүүлгийн зочноор Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор ( Ph.D) Д.Сүнжид, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн зохицуулах газрын дарга - Б.Буянтогтох, Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа оролцоно. Чиглүүлэгчээр "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа ажиллана.