Хүний эрхийн Үндэсний Комисс "Хуульчийн Про Боно өдөр-2021"-т хамтран ажиллаж хүний эрх, хууль зүйн зөвлөгөө өгнө
2021-04-30 Хэвлэх 120Монголын Хуульчдын холбоо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хуулийн байгууллагуудтай хамтран жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг "Хуульчийн про боно өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, УЕПГ, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, ШШГЕГ, Монголын Нотариатчдын танхим, Хууль зүйн Үндэсний Хүрээлэнгээс иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгнө.
Энэ жилийн хувьд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон тул иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг цахимаар болон утсаар зохион байгуулах юм. Иргэд Та бүхэн 5 дугаар сарын 1-ний өдөр "ilaw" аппликэйшн болон доорх дугааруудад холбогдож, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.