
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Дээд боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх” судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Cудалгааны зорилго: Дээд боловсролын салбарт сурч буй оюутнуудын сурч боловсрох эрх, багш, ажилчдын хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөл, нийгмийн баталгаагаар хангагдах эрхийн хүрээнд судалгаа хийх, холбогдох байгууллагуудад санал, зөвлөмж боловсруулахад оршино.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгааны баг:
- Хүний эрх, нийтийн эрх зүй, хөдөлмөрлөх эрх, боловсрол судлал, нийгмийн хамгаалал, социологийн чиглэлээр мэргэшсэн байх;
- Судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан судалгааг гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
- Мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийхтэй холбогдуулан хэрэглээний программыг ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх.
Төсөв: 19,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 120 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17.30 цагаас өмнө b.yanjmaa@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар явуулна уу.
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80063307 утсаар холбогдон авна уу.