Хүний эрхийн Үндэсний Комиссоос дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул мэргэжлийн байгууллагууд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Дүн шинжилгээ хийх судалгааны баг:
• Хүний эрх, нийтийн эрх зүй, хөдөлмөрлөх эрх, боловсрол судлал, нийгмийн хамгаалал, социологийн чиглэлээр мэргэшсэн байх;
• Судалгаа, дүн шинжилгээний ажил гүйцэтгэх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх;
• Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
• Заагдсан хугацаанд болон гэрээлсэн төсвийн дүнд багтаан дүн шинжилгээг гүйцэтгэх хүний нөөц, чадавхтай байх;
• Мэдээ, мэдээлэл боловсруулах, судалгаа, дүн шинжилгээ хийхтэй холбогдуулан хэрэглээний программыг ашиглах, баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх.
Төсөв: 11,000,000 төгрөг
Гүйцэтгэх хугацаа: 60 өдөр
Дээрх шаардлагыг хангасан сонирхсон этгээд доорх материалыг бүрдүүлэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 17.30 цагаас өмнө b.yanjmaa@nhrcm.gov.mn и-мэйл хаягаар явуулна уу.
- Байгууллагын хүсэлт;
- Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
- Дүн шинжилгээ гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалтын мэдээлэл.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 80063307 утсаар холбогдон авна уу.