ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2024-04-05 Хэвлэх 14Говьсүмбэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт, аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сумдын хамтарсан баг, Ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехникийн коллежийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, эмч, хүүхэд хамгааллын баг, эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багш нар болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагаас бүрдсэн нийтдээ 200 гаруй оролцогч оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын дарга, мэргэжилтнүүд хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй ажил цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөгөөнд оролцогчдоос гарсан санал, хүсэлтийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Шатарын Билэггүмбэрэл удирдан явууллаа.