Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаарх гарын авлагыг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан боловсрууллаа
2024-04-18 Хэвлэх 126Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах” гарын авлагыг ХЭҮК боловсруулж, олон нийтийн хүртээл болголоо.
Хүний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотойгоор төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдаж буй хуулийн шаардлагуудыг ойлгох, тэдгээрийг мөрдөх явдлыг хялбарчлах зорилгоор тус гарын авлагыг боловсруулсан.
Мэдээлэл хариуцагч, мэдээлэл боловсруулагч нар хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, боловсруулах хууль зүйн үндэслэлүүд, хүний хувийн мэдээлэл, эмзэг болон нууц мэдээллийн талаарх ойлголт, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглах зохицуулалт болон мэдээллийн эзний эрх, үүргийн талаар тусгасан болно.
Энэхүү гарын авлагыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөл, PriceWaterhouseCooper (PWC) компанийн хуулийн багт талархал илэрхийлье.
Гарын авлага татах холбоос:
Төрийн байгууллагад зориулсан гарын авлага: ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ
Аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан гарын авлага: ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ