ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2024-04-19 Хэвлэх 15Соёл Урлагийн салбарын албан хаагчдыг чадавхижуулах хөтөлбөр, төлөвлөгөөнд туссаны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт “Жендэр ба хүний эрх” сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар “Жендэр гэж юу вэ?”, жендэрийн ялгаатай үнэлэмж, хэвшмэл ойлголт, жендэрийн тэгш байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрт суурилсан хүчирхийлэл, хүчирхийллийн хэлбэрүүд, гомдол шийдвэрлэх процессын талаарх мэдлэг ойлголтыг оролцогчдод хүргэв.Тус сургалтад Соёл Урлагийн газар, Аймгийн Нийтийн Номын сан, Аймгийн Музей, Боржигин чуулга сумдын соёлын төвийн нийт 75 ажилтан хамрагдав.