Иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдсан эсэх асуудлаар тайлбар авахаар дуудан ирүүлэх бичгийг СБД-ийн Цагдаагийн газарт явууллаа
2021-04-01 Хэвлэх 106Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар Комиссын гишүүн гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах бүрэн эрхтэй байдаг.
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэн М-ийн үзэл бодлоо илэрхийлсэн ажиллагааг таслан зогсоосон асуудлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хянаж байна. Уг хэргийг шалгаж байгаа мөрдөгчөөс тайлбар авахаар дуудан ирүүлэх тухай албан бичгийг СБД-ийн Цагдаагийн газрын дарга ц/х Б.Даваазулд хүргүүллээ.