ХЭҮК насан туршийн боловсролын 400 багшид хүний эрхийн сургалт зохион байгууллаа
2021-04-02 Хэвлэх 107Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэний боловсрол сургалтын хүрээнд чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны 3 дугаар сарын 25, 29, 30-ны өдрүүдэд Насан туршийн боловсролын багш нарт дөрвөн удаагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад хот, хөдөөгийн 400 гаруй багш хамрагдаж, “Хүний эрхийн үндсэн ойлголт, “Хүний эрхийн боловсрол” сэдвээр онолын мэдээлэл авч, санал солилцох ярилцлагаар хичээлийн сэдвүүдийг бататгаж, мэдлэгээ дээшлүүлэв.
Цахим сургалтад хамрагдсан багш нар цаашид хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах анхан шатны мэдлэг, ойлголттой болсон бөгөөд “Ойлгомжтой”, “Ач холбогдолтой”, “Чухал”, “Сонирхолтой” байсан гэсэн сэтгэгдлийг голчлон илэрхийлж байлаа.
Цаашид иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох хүрээнд Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах уулзалтыг ирэх 7 хоногт хийхээр товлоод байна.