Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын албан хаагчдад хүний эрхийн сургалтыг зохион байгуулав
2024-03-28 Хэвлэх 36Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын удирдлага, албан хаагч нарт 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр "Жендэр ба Хүний эрх" сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа зохион байгуулав.
Сургалтын зорилго хүний эрхийн боловсрол, соёлыг түгээх, жендэрээс үүдэлтэй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрүүдийн нэг болох ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд оршив.
Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд манлайлан хамтран ажилласан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын албаны дарга Д.Даваасүрэн болон танай хамт олонд дахин Талархал илэрхийлье.