Архангай аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2024-03-29 Хэвлэх 25Архангай аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн цагдаагийн газар болон прокурорын газар хамтран энэ оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг анх удаагаа аймгийн хууль хэрэгжүүлэгч нийт 30 байгууллагын 111 алба хаагчийг оролцуулан зохион байгуулсан нь онцлог юм.
Уг сургалт, зөвлөгөөнөөр хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулах, хуулийг нэг мөр хэрэглэх, Эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааны үед гарч буй алдаа дутагдал, хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн ач холбогдол бүхий арга хэмжээ болсон.
Зөвлөгөөний шийдвэрт гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран зохион байгуулах 15 төрлийн ажил, арга хэмжээг тусгаж, хуулийн байгууллагууд “Зөвлөмж”-ийн төслийг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.