Жендэр ба хүний эрх, Хүний эрх хамгаалагчийн ойлголт, үйл ажиллагаа сэдэвт сургалтыг Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын болон 20 сумын эрх зүйн хөтөч нарт зохион байгуулж нийт 45 хүн хамрагдлаа.
Хүний эрх хамгаалагчийн ойлголт, үйл ажиллагаа, Хүний эрхийг хамгаалагчийн хороонд гомдол гаргах болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг танилцуулах нь сэдэвт сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрийн захиргааны байгууллагын албан хаагчид болон ИНБ-ын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөлд,
04 дүгээр сарын 12-ны өдөр Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, хуульч, өмгөөлөгчид тус тус зохион байгуулж 206 хүн хамрагдаж хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтоо дээшлүүлсэн байна.
Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг сурталчлах үйл ажиллагааны хүрээнд ЕБС-н ахлах ангийн сурагчдад “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг Баянхонгор сумын Номундалай ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Политехник коллеж дээр тус тус зохион байгуулж 10-12 дугаар ангийн 180 сурагч хамрагдлаа.