ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР СУРГУУЛИЙН НОМЫН САНД ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ НОМ ТОВХИМОЛ БАЙРШУУЛЛАА
2024-04-26 Хэвлэх 7Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөө аж ахуйн Их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн номын санд 17 нэр төрлийн 51 ширхэг хүний эрх, хууль эрх зүйн холбогдолтой ном, гарын авлагыг хүлээлгэн өглөө.
Дээрх ном товхимолууд нь хүний эрх хамгаалагч, шинжээч, судлаачид, оюутан, залуус, хүн бүрийн хүний эрхийн боловсролд зориулсан нөлөөллийн чухал арга хэрэгсэл, үнэ цэнтэй зөвлөн туслагч болох юм.
Цаашид хүний эрхийн чиглэлийн ном сэтгүүл, гарын авлагаар тогтмол баяжуулж, оюутнуудын хүртээл болгох юм.
Хүний эрхийн соёлыг түгээхэд хамтран ажилласан ХААИС-ийн салбар сургуултийн хамт олонд Талархал илэрхийлье!