Гомдол хүлээн авах : 7000-0222 ENGLISH
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрхийн хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ-ын тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл гаргах журам
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • Дарга, гишүүд
    • Тамгын газар
    • Иргэний нийгмийн зөвлөл
    • Хүний эрхийн хамгаалагчийн хороо
    • Бүтэц, зохион байгуулалт
  • Мэдээ, мэдээлэл
    • Мэдээ
    • Зарлал
    • Видео мэдээ
  • Хууль тогтоомж
    • Монгол Улсын хууль
    • Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц
    • УИХ-ын тогтоол
    • Дүрэм, журам
  • Ил тод байдал
    • Үйл ажиллагаа
    • Хүний нөөц
    • Худалдан авах ажиллагаа
    • Авилга соён гэгээрүүлэх үйл ажиллагаа
    • Шилэн данс
  • Ном хэвлэл
    • Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл
    • “Хүний эрх” сэтгүүл
    • Цахим номын сан
  • Гомдол мэдээлэл
    • Гомдол, мэдээлэл гаргах журам
    • Гомдол шийдвэрлэх үйл явц
    • Гомдол, мэдээлэл гаргах
    • Гомдол мэдээллийн шийдвэрлэлт
  • Бидний тухай
  • Мэдээ, мэдээлэл
  • Хууль тогтоомж
  • Ил тод байдал
  • Ном хэвлэл
  • Гомдол мэдээлэл

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай ...

2023-06-07

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх...

2023-06-07

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллага...

2023-06-07

Та "Хүний эрхийн Үндэсний Комисс"-ын талаарх мэдээллийг хаанаас олж авдаг вэ

Ерөнхий боловсролын сурагч, оюутан залууст хүний эрхийн мэдлэг, ойлголтын хичээл заах сургагч багш бэлтгэх анхны сургалт нээлтээ хийлээ

2023-05-19 Хэвлэх 239
Ерөнхий боловсролын сурагч, оюутан залууст хүний эрхийн мэдлэг, ойлголтын хичээл заах сургагч багш бэлтгэх анхны сургалт нээлтээ хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэж, Ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран "Үндсэн хууль манай сургуульд" сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж байна.

Сургалтаар

  • ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Г.Нарантуяа

-Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх

  • ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Д.Сүнжид,

-Тэгш эрх

  • ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн доктор Б.Энхболд,

-Халдашгүй, чөлөөтэй байх эрх

  • Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, хууль зүйн доктор Д.Гангабаатар

-Сонгох, сонгогдох эрх

  •  Улсын Дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт

-Шударгаар шүүлгэх эрх

  • УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор О.Номинчимэг

-Дижитал орчин дахь хүүхдийн эрх

  • МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан

-Хууль дээдлэх ёс

  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Туулайхүү

-Амьд явах эрх сэдвийн хүрээнд ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл, "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв", Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллага, "Хүний эрхийн дэвшилтэд бодлогын хүрээлэн", Монголын Эмнести интрнэшнл, Ханнс-Зайделийн сан, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, "Нархан" асрамжийн газар, "Бодлогод залуусын хяналт" ТББ, "Сэтгэлзүйн мэдрэмж", "Гүнж төв", "Боловсрол эвсэл", "МЭХДХ",  "ЛГБТ" төв, "Бор тагшны бодол" ТББ, Монголын ахмадын холбооны гишүүд болон хууль, өмгөөлөгч нарт хичээл зааж байна.

Сургагч багш бэлтгэх сургалтыг нээж, ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой энэ 2023 онд тохиож байна. Хүний эрийн Үндэсний Комиссоос иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахын төлөө, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд тасралтгүй ажиллаж байна.

Аливаа улсын иргэн бүр эрх, үүргээ мэддэг, мөн чанарыг нь ойлгож, ухамсарлаж чадвал өөрийн эрхээ хамгаалах, хамгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжилжлэх, эрхээ баталгаажуулахаар холбогдох газарт нь хандах боломж нээгдэнэ гэж үздэг.

ХЭҮК-оос хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тогтмол явуулдаг. Ялангуяа хүний эрхийн ойлголт, мэдлэгийг бага наснаас эхлэн олгох хамгийн үр дүнтэй.

Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургагч багш бэлтэх сургалтыг анх удаагаа зохион байгуулж байна. Сургагч багш бэлтгэх боломжийг бүрдүүлж, олгосон судлаачдын болон санхүүжүүлэгч, дэмжигч нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Хүний эрх, эрх чөлөөг хүн бүрт эдлүүлэхийн төлөө

Хүн бүрийг хүний эрх, чөлөөний мэдлэгтэй болгохын төлөө хамтран зүтгэе” гэлээ.

"Үндсэн хууль манай сургуульд" дээрх төслийг АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрөөс санхүүжүүлж, УИХ-ын даргын Ажлын албаны дэмжлэгтэйгээр Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн юм.

Иргэдийн болон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үндсэн хууль, хүний эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд нийт найман сэдвээр гарын авлага, сургалтын материалыг бэлтгэн боловсруулж, НҮБ-ын хүний эрхийн хороо болон Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан Ерөнхий тайлбар (General comment)-ыг орчуулах ажлыг судлаачтай хамтран гүйцэтгэсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтарсан "Үндсэн хууль манай сургуульд" сургагч багш бэлтгэх сургалтаас бэлтгэгдсэн дээрх багш нар нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутан, залууст хичээл заах замаар хүний эрхийн ойлголт, боловсролыг нэмэгдүүлэх юм.

"Үндсэн хууль манай сургуульд" төслийн судлаачдын бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Хууль зүйн доктор Д.ГАНГАБААТАР
  • Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Ц.ЦОГТ
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Д.СҮНЖИД
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Г.НАРАНТУЯА
  • Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн доктор Б.ЭНХБОЛД
  • Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, Хууль зүйн магистр О.НОМИНЧИМЭГ
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн магистр Э.ТУУЛАЙХҮҮ
  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ахлах судлаач, Хууль зүйн доктор Б.ТҮМЭНДЭМБЭРЭЛ
2023-05-19 Хэвлэх 239 Twitter Share

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байр, 5 дугаар давхарт

info@nhrcm.gov.mn

7000-0222

Зарлал

СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

СУДАЛГААНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА...

2023-06-02

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн тусгай мандат эзэмшигчид нэр дэвшигчийн өргөдлийг хүлээн авч эхэллээ

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн тусгай мандат эзэмшигчи...

2023-05-25

Зөвлөх үйлчилгээний зар

Зөвлөх үйлчилгээний зар...

2023-01-27

Шинэ мэдээ

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгуулж байна

Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай ...

2023-06-07

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ

ХЭҮК: Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон гэх...

2023-06-07

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор Увс аймагт ажиллаж байна

ХЭҮК-оос Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллага...

2023-06-07

© Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс