Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.8, 7.1.9, 7.1.12-т заасан эрх хэмжээний хүрээнд судалгаа, дүн шинжилгээ хийх чиг үүргийн хүрээнд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлдэг:
- Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулах;
- Хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай санал уламжлах, түүнийг тусгасан байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох;
- Хүний эрхийн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
- Тодорхой хүний эрхийн асуудлаар нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
- Хүний эрхийн талаарх олон улсын гэрээг соёрхон батлах, нэгдэн орох, хэрэгцээ, шаардлага, ач холбогдлын талаар дүн шинжилгээ хийх;
- Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрт хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал зөвлөмж гаргах;
- Хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх үүднээс төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, хүний эрхийн судалгааны болон хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан хөтлөх, бүрдүүлэх;
- Хүний эрх, эрх чөлөөний холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх.